Төгрөг шилжүүлэгч

Өнөөдрийн

валютын ханш

Вэб холбоос:

Өнөөдрийн цаг агаар

Биднээс асуух зүйлээ бичнэ үү?

1. Төсөл ямар үнэтэй вэ?

Хэрэглэгчид ихэвчлэн төслийг хэдэн төгрөгөөр хийдгийг утсаар мэдэх сонирхолтой байдаг. Харин манай байгууллагын хувьд бид хэрэглэгчдэд утсаар хариу өгөхийг чухалчилдаггүй харин үйлчлүүлэгчидтэй бизнес уулзалт хийн, тэдний хэрэгжүүлэх гэж буй төслийн талаар ярилцсаны дараа үнийн саналаа хэлдэг билээ.

2. Төслийг хэд хоногт бичих вэ?

Жижиг, дунд хэмжээний төслүүдийг 7-10 хоногт хийнэ. Харин том хэмжээний төсөл, бизнес төлөвлөгөө, техник эдийн засгийн үндэслэлийг 1-2 сарын хугацаанд хийж өгнө.

3. Төслийн баримт бичиг хэдэн хуудас болох вэ?

Жижиг, дунд хэмжээний төсөл бол 30-50 хуудас болдог. Томоохон төсөл 60-аас дээш хуудас болдог.

4. Төслийн санхүүжилтийг хаанаас авч болох вэ?

Санхүүжилт олгодог уламжлалт санхүүгийн байгууллага бол банк, тэр дотроо арилжааны банкнууд юм. Сүүлийн үед Хөгжлийн Банкнаас санхүүжилт хийгдэж байна. Сүүлийн 5 жилд жижиг дунд үйлдвэрийн санхүүжилтийг Жижиг Дунд Үйлдвэрийн Сангаас хийж байна. Санхүүжилтийн өөр эх үүсвэр бол гадаадын байгууллагуудын санхүүжилтээр хийгддэг санхүүжилт юм. Эдгээрээс хамгийн томоохон нь Японы Засгийн Газрын Тусламжийн хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлдэг Жайка-ийн (JICA) санхүүжүүлдэг Байгаль Орчныг Хамгаалах ба Жижиг Дунд Үйлдвэрийг хөгжүүлэх нэртэй, 2 үе шаттай төсөл юм. Тус төслийн зээлийн хүү нь жилийн 8%, хугацаа нь 5-10 жил байдаг. Түүнчлэн, сайн төсөл хийсэн бол гадаадын аль нэг хэл дээр орчуулаад гадаадын хөрөнгө оруулагчдад хандаж болно.

 

 

Та

-дахь зочин боллоо

©2013 EPI Co.LTD. All rights reserved.