Төгрөг шилжүүлэгч

Өнөөдрийн

валютын ханш

Вэб холбоос:

Өнөөдрийн цаг агаар

Бизнес төлөвлөгөө гэж юу вэ?

 

Бизнесийн гараагаа эхлэгч эсвэл туршлагатай бизнес эрхлэгч, хөлсний ажилчин, малчин, ногоочин, төрийн албан хаагч нэг үгээр хэлбэл эрүүл саруул ажиллаж хөдөлмөрлөж, эдийн болон оюуны баялаг бүтээж байгаа хэний ч гэсэн тархинд бизнесийн  санаа байнга орж ирж байдаг. Энэ бол жам ёсны үзэгдэл. Хэн ч гэсэн аж амьдралаа сайжруулах, илүү сайхан амьдрах арга замыг бодож санаж байдагтай энэ холбоотой юм. Тэгэхдээ бизнесийн санаагаа хэрэгжүүлэх бололцоо нь мэдээж бизнес эрхлэгчдэд илүү байдаг. Ямар ч сайхан бизнесийн санааг сайтар төлөвлөж боловсруулсан бизнес төлөвлөгөөгүй бол хэрэгжүүлэх боломжгүй юм.

Аливаа бизнесийн санааг хэрэгжүүлэх үндсэн хэрэгсэл бол бизнес төлөвлөгөө болно. Энэ бол бизнесийн нэг хууль. Бизнес төлөвлөгөө нь ирээдүйд  хэрэгжүүлэх бизнесийн зорилго, зорилтууд, нөөц, орчин, хүрэх үр дүнгийн тухай хооронд нь уялдаа холбоотойгоор иж бүрэн тодорхойлж бичсэн баримт бичиг юм. Бизнес бол маш олон үлэмж ба бичил орчнуудын харилцан үйлчлэлээс хамаарч байдаг тул нарийн түвэгтэй үйл. Тэгэхээр хэн бизнес санаагаа зөв тодорхойлж, дээрх олон хүчин зүйлүүдийн талаар сайн мэдээлэлтэй байж, хөдлөл, нөлөөллийг мэдэж, хариу үйлдлийг цагт нь зохих ёсоор үзүүлж чадна, тэр өрсөлдөөнд ялах магадлалтай. Үүнээс үзвэл, бизнес төлөвлөгөө бол зөвхөн нэг зохиогоод  хаячихдаг хөдөлгөөнгүй зүйл биш. Түүнийг орчин нөхцөлд нь тааруулан өөрчлөн засч, сайжруулж байх шаардлагатай.

 

 

 

 

Бидний ном

дээрх зурган дээр дарж ном харна уу

Бид 2010 онд “Бизнес төлөвлөлтийн арга зүй” номоо уншигчдын гарт хүргэлээ. Энэхүү ном нь жижиг дунд үйлдвэрлэгчдэд бизнесээ бие даан төлөвлөн, төлөвлөгөөнийхөө дагуу ажиллаж бизнесээ өргөжүүлэхэд нь туслах зорилгоор энэхүү номоо гаргасан. Зохиогч маань 10 гаруй жилийн турш бизнесийн зөвлөгөө өгч ажилласан туршлагадаа үндэслэн энэхүү номоо бичжээ.

Бидний дараагийн ном тун удахгүй уншигчдын гарт хүрнэ гэдэгт итгэл төгс байна.

 

 

Та

-дахь зочин боллоо

©2013 EPI Co.LTD. All rights reserved.