Төгрөг шилжүүлэгч

Өнөөдрийн

валютын ханш

Вэб холбоос:

Манай байгууллага 1995 оноос хойш эх орныхоо жижиг дунд аж үйлдвэрийг дэмжин ажиллаж, их бага хэмжээний олон компаниудад хөрөнгө оруулалтын болон зээлийн төсөл, бизнес төлөвлөгөө боловсруулж өгсөөр ирсэн билээ. Үүнээс цөөн жишээг дурдвал, бид 1995 онд Алтан Тариа ХХК-ийн хувьчилал болон хөрөнгө оруулалт хийх, мөн 1995 онд Жигүүр Гранд ХХК-ийн Гранд зочид буудал барих, 2005 онд тус компанийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв байгуулах, Макс компаний Дэнжийн 1000 захын хувьчлалд оролцох, Буяндорж захиралтай “Даамон Трейд”- Малчин ХХК-ийн “Сэргээгдэх эрчим хүчний төхөөрөмжийн үйлдвэр байгуулах”
төслүүдийг хийж, эх орондоо томд тооцогдох компаниудтай хамтран ажиллаж байлаа.

Ийнхүү 2007 оны 5 сард албан ёсоор Тэргүүн А. Жаргалсайханы санаачилгаар, жижиг дунд үйлдвэрийг дэмжих зорилготойгоор Эдийн Засгийн Бодлогын Хүрээлэн хэмээх төрийн бус байгууллагыг байгуулсан юм. Өдгөө бид олон, олон бие даан бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллахын зэрэгцээ бизнестээ томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр зорьж буй компаниудтай хамтран ажилласны дотор, Монголд хоёрхон байдаг, Голден Триангли

 

 

Үүсэл

компанийн коксжуулсан нүүрсний үйлдвэр байгуулах, “Бат-Эрдэнэ захирлын”- “Баткарм ХХК-ийн” угсармал барилгын үйлдвэр байгуулах, “Нью Север”  компанийн хүрмэн чулуун блокны үйлдвэр байгуулах, Харганат Цамхаг компанийн орон сууцны хороолол болон үйлчилгээний төв байгуулах, Монгол Ном компанийн үйлчилгээний төв байгуулах, Таур Лэнд компаний орон сууцны хороолол болон үйлчилгээний төв байгуулах, Мон-Ирээдүй компаний арьс ширний үйлдвэрийн үйл ажиллагааг өргөтгөх зэрэг томоохон төслүүд багтаж байгаа юм. Одоогийн байдлаар бидний бичсэн зээлийн болон хөрөнгө оруулалтын төслүүдээс олонх нь амжилттай хэрэгжиж, олон олон шинэ бүтээн байгуулалтуудыг бий болгон, эх орныхоо хөгжил дэвшилд зохих хувь нэмрээ оруулсаар явна.

Та

-дахь зочин боллоо

©2013 EPI Co.LTD. All rights reserved.