Төгрөг шилжүүлэгч

Өнөөдрийн

валютын ханш

Вэб холбоос:

Өнөөдрийн цаг агаар

  • Төсөл

    Төсөл бидэнд яагаад хэрэгтэй болдог вэ? Бизнес хийж байгаа болон бизнес хийхээр төлөвлөж байгаа хэний ч толгойд бизнес санаа үргэлж шинээр төрж байдаг нь энгийн үзэлдэл юм. Гэвч бизнес санаа болгон хэрэгжиж, амьдралд биеллээ олдог гэвэл ташаа ойлголт болох бизээ. Хэн нэгэн өөрийн бизнес санаагаа хэрэгжүүлэхийн тулд түүнийг цаасан дээр буулган, эдийн засгийн бүх салбар болон инженерингийн чиглэлээр тооцоолон бичиж, төлөвлөх хэрэгтэй. Ийн бичсэн баримт бичгийг төсөл гэнэ.

    15 жилийн турш төсөл боловсруулах чиглэлээр ажиллаж байгаа манай хамт олон вакум цонхны, гахайн фермийн, спиртийн үйлдвэрийн, коксжуулсан нүүрсний үйлдвэр байгуулах, мах боловсруулах үйлдвэрийн, пено блок/блокны, тоосгоны, бууз баншны үйлдвэрийн, амины болон нийтийн орон сууц/үйлчилгээний газрын барилга, гоо сайхан-маникюр/педикюрийн салон байгуулах зэрэг жижиг дунд аж үйлдвэрлэлийн бүх салбарт олон арван төсөл, бизнес төлөвлөгөөг санхүү, маркетинг, менежмент, зах зээлийн шинжилгээ, инженеринг гэх зэрэг олон салбарыг нэгтгэн, мэргэжлийн өндөр түвшинд боловсруулсан туршлагатай.

áèä Òàíä çºâëºæ áàéíà
  1. Цаг хугацаа, өрсөлдөгч хоёр чинь таныг хүлээхгүй тул та өөрийн бизнес санааг түргэн хугацаанд хэрэгжүүлэхийг бодох хэрэгтэй.
  2. Та бүх үйл ажиллагаагаа хуулийн дагуу явуулах нь таны бизнесийг эрсдэлд оруулахгүй байх нэг үндсэн баталгаа болно.
  3. Та үйл ажиллагаагаа эхлэх гэж байгаа бол, эсвэл аль хэдийн ажиллаж байгаа ч гэсэн аль болохоор мэргэжлийн эсвэл мэргэшсэн байгууллагад хандах нь таныг цаг алдах, буруу замаар явах, үр ашиггүй байдалд хүргэхээс хамгаалах юм.
  4. Өөрийн хэрэгжүүлэх гэж байгаа үйлдвэр, үйлчилгээний технологи, тоног төхөөрөмж, зах зээлийн талаар өөрийн чадах хэмжээгээр судлах, мэдээлэл олж авах хэрэгтэй.
  5. Мэргэжлийн байгууллагад хандаж төсөл бичүүлэх. Төсөл боловсруулагч байгууллагыг сонгохдоо тухайн байгууллагын ажлын туршлага, мэргэжлийн ур чадварыг харгалзан үзэх хэрэгтэй. Мөн төсөл боловсруулах үйлчилгээний зах зээлийн дундаж үнэлгээг бас тооцож үзэх хэрэгтэй.
  6. Жижиг дунд үйлдвэрлэгч нь бүх юман дээр хүний гар харсан байж болохгүй. Тийм учраас тухайн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч бол нягтлан бодох бүртгэл, санхүү, маркетинг, зах зээлийн талаар үндсэн ойлголтуудтай байх хэрэгтэй. Ингэснээр тухайн үйлдвэр эрхлэгч өөрийнхөө бизнесийг амжилттай авч явах, бусадтай өрсөлдөх, зах зээл дээр оршин тогтнох суурь нөхцөл болно.
  7. Үйлдвэр эрхлэгч нь өөрийн зах зээлийг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Үүнд:
    -Хэрэглэгч нь ямар зан төлөвтэй вэ, өөрөөр хэлбэл худалдан авалтыг тэд хэзээ хийдэг, ямар давтамжтай хийдэг, тэдний тоо, гэр бүлийн хэмжээ, үнийн өсөлт/бууралтанд ямар хариу үзүүлдэг, хаана байрладаг, ямар тархалттай оршин суудаг, өрсөлдөгчид нь хэн бэ, тэдгээрийн зах зээлийн хувь хэмжээ, өрсөлдөх чадал гэх мэт олон асуудлууд үүнд багтана.
  8. Аливаа бизнес эрхлэгч нь үргэлж хөгжиж, дэвшиж байх ёстой гэдгийг байнга санаж бай. Хэн хөгжиж, дэвшиж, урьдчилан харж чадна, тэр өрсөлдөөнд ялна. Хэн байрандаа үлдэнэ, тэр өрсөлдөөнд ялагдана.

Та

-дахь зочин боллоо

©2013 EPI Co.LTD. All rights reserved.